Сургуулийн захирал С.Оюунцэцэгийн мэндчилгээ

Огноо:2019/9/5
     Манай вэб хуудсанд зочилж байгаа та бүхэнд 19-р сургуулийн нийт хамт олны нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Сургууль минь  багш сурагчдын амжилт арвинтай, бахархах зүйл олонтой. Цаг цагийн гэрэл гэгээнд түүхэн намтраа туурвиж жил жилийн урсгалд олон зуун шавь нартаа эрдэм номын шимийг хүртээж “Хүмүүн” болгох эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн билээ. Хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлж, сургуулийн амьдралд эцэг эхчүүдийг өргөнөөр татан оролцуулж хамтран ажиллахын зэрэгцээ ямагт багш, сурагчдын хөгжил, хүүхдийн төлөвшилд анхаарч ажиллах болно.Үүний тод жишээ нь “Гэрэлтжин” ХХК-ны хамт олон 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилгын ажлыг амжилттай эхлээд байна. Манай сургууль, багш нарт итгэж, хүүхдээ хөтлөн ирдэг эцэг эхчүүд, сургуулийн бахархал-нэрийн хуудас болж байдаг ахмад үеийнхэн, нийт төгсөгчид, сургуулийн ажилд үргэлж хувь нэмрээ оруулж дэмжиж тусалдаг хот, дүүргийн удирдлага, БШСУЯ, НБГ  болон нийт багш сурагчдадаа эрүүл энх байж, эрч хүчтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!                                                                                                                                  Захирал С.Оюунцэцэг
   

Сэтгэгдэл


Фото мэдээ